ТАНИЛЦ: Төсвийн зарцуулалтыг ил тод болгох хуулийг хамт өргөн барьсан ч эсрэг санал өгсөн МАН-ын гишүүд

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
00
858065925_1418530489934209_2205456656841105078_n.webp

Жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр төсвийн урсгал зардал хэт ерөнхий байгаа нь багагүй шүүмжлэл дагуулж, энгийн иргэд битгий хэл гишүүд ч бүрэн мэдээлэлгүй хоцорч төсөв бүрхэг чигээрээ батлагддаг.

Тэгвэл энэ байдлыг халж, төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил болгох зорилготой хуулийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүн өргөн мэдүүлсэн ч өнгөрсөн баасан гарагт УИХ-ын босго давж чадалгүй буцсан.


Хамгийн их анхаарал татаж буй нь хуулийн төслийг дэмжиж хамт өргөн мэдүүлсэн ч эцсийн мөчид татгалзсан ч санал өгч хууль унахад хүргэсэн МАН-ын нэр бүхий гишүүд байгаа юм.

Тэдгээрийг танилцуулбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Ч.Анар, Г.Лувсанжамц нар байгаа юм. Эдгээрээс Г.Лувсанжамц “Хуулийг дэмжсэн хэвээр байгаа. Харин санал хураалтын үеэр гадуур ажил давхацсан тул санал хураалтад оролцож чадаагүй, улмаар автоматаар татгалзсанд тооцогдсон” гэж тайлбарласан юм.

Харин Л.Соронзонболдын тухайд, “С.Цэнгүүний хуулийг оочер дайрч, хоёр долоо хоногийн дотор оруулж ирсэн учраас гишүүд эсрэг санал өгсөн. Хоёр жилийн өмнө өргөн барьсан хуулиа хэлэлцүүлж чадаагүй гишүүд байгаа” гэж байр сууриа илэрхийлсэн. Харин бусад дөрвөн гишүүн одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна.

Тэгвэл хуулийг хамтарч өргөн мэдүүлсэн Б.Бат-Эрдэнэ, Д.Бум-Очир, Б.Заяабал нар гадаад томилолттой байсан тул тухайн өдрийн чуулганд оролцоогүй аж.

b89f21c9-6bcf-418e-b6b1-7e465440bdf0.webp