ГХЯ: Туркт хар тамхины хэргээр саатуулагдсан гэх Монгол иргэдийн талаар мэдлээлэл авахаар хандсан
00

Турк улсад Монгол Улсын хоёр иргэн хар тамхины хэргээр баривчлагдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тодруулбал, Истанбул хотын Сарыер дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн хотхонд явуулсан тусгай ажиллагааны үеэр Интерполоор эрэн сурвалжилж байсан Монголын шигшээ багийн хөлбөмбөгчин асан О.Одбаяр болон түүний найз бүсгүй М.Д нарыг баривчилсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Туркт хар тамхины хэргээр саатуулагдсан гэх Монгол иргэдийн талаар мэдлээлэл авахаар хандсан. Одоогоор тодорхой хариу ирээгүй байна" гэх тайлбарыг өглөө.


