Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Э.Оюунболд наадмаар барилдах боломжгүй“
00

Үндэсний бөхийн журамтай холбоотой салбар комисс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг "Өнгөрсөн жил 1024 бөхөөс нэг бөх буюу Улсын харцага Бэгзсүрэнгээс допинг илэрсэн. Салбар хороо хуралдаад дөрвөн жилээр барилдах эрхийг нь хассан. Бэгзсүрэн шүүхэд хандаад байгаа юм билээ. Допингийн шинжилгээний хариу ирсэний дагуу нэр бүхий бөхчүүдэд хариуцлагын арга хэмжээ авагдсан гэж ойлгож байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд улсын арслан Э.Оюунболдод хариуцлага тооцсон. Энэ бөх наадмаар барилдах боломжгүй" гэв.



