З.Батбаяр: “Оюу толгой” ашигласан усныхаа 87 хувийг дахин ашиглаж байгаа шиг бусад уул уурхайн компани ч энэ түвшинд хүрэх хэрэгтэй

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_9860.webp

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний 34 дүгээр хурлын үеэр Усны газрын дарга З.Батбаяр уул уурхайн салбарын ус ашиглалт, дахин ашиглалтын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Оюу толгой” компани ашигласан усныхаа 87 хувийг дахин боловсруулан ашиглаж байгааг дурдаад, бусад уул уурхайн компани ч энэ түвшинд хүрэх хэрэгтэйг онцолсон юм.

Уул уурхайн үйлдвэрлэлд газрын доорх ус ашиглахын зэрэгцээ хэрэглэсэн усаа дахин ашиглах нь цэвэр усны хэрэглээг бууруулах, усны нөөцийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Иймд усны дахин ашиглалтыг зөвхөн нэг компанийн хэмжээнд бус, уул уурхайн салбарын нийтлэг жишиг болгох шаардлагатай байгааг тэрбээр хэллээ.