16 настай охиныг хөнөөсөн хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр яг одоо хэлэлцэх гэж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-hiy8qiub-1.webp

16 настай охиныг хөнөөсөн хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр яг одоо хэлэлцэх гэж байна. Тодруулбал, 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, энэ оны нэгдүгээр сарын 23-нд шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг.

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар эцсийн хувилбар болох дээд шүүхэд хандаад буй.

Тэгвэл тов ёсоор өнөөдөр УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцэхээр болсон. Шүүх хурлын дарааллын дагуу яг одоо тус хэргийг хэлэлцэж эхлэх гэж байна.