Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

Спорт
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:бөх/MPA PHOTO 2023-8884-1.jpg

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, 128 бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн билээ.

Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Д.Амарсайхан нар үзүүр түрүү булаалдахаар тунаж үлдээд байсан юм. Тэгвэл Улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомыг өргөлөө.