Б.Баярбаатар: Ж.Эпштейн Монгол Улсыг онилсон нь улс төрийн тогтворгүй байдал, хөгжил буурай, байгалийн баялаг ихтэй холбоотой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-hikpz7vn-1.webp

АНУ-ын иргэн Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсгол зохион байгуулагдаж байна. Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сонсголыг нээж үг хэлэхдээ "Эпштейн нь улс төрийн тогтворгүй байдал, хөгжил буурай эсвэл хөгжиж байгаа, байгалийн баялаг ихтэй улсад уул уурхайн компаниудын лоббиг хийх зорилгоор нэвтэрдэг. Монгол Улс түүний БАЙ болох шалтгаан нь энэ.

Эпштейн нь насанд хүрээгүй хүүхдийг хүний наймаанд зуучилж, бэлгийн мөлжлөгт оруулдаг асар том сүлжээг удирдаж байсан баримтыг АНУ-ын Хууль зүйн яам 2026 оны 1-р сард ил болгож, 3.5 сая хуудас зураг, баримт нээлттэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, ГХ-ны сайд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн нэр удаа дараа холбогдсон" гэлээ.