ШУУД: Жеффри Эпштейний асуудлаарх сонсгол явагдаж байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
10
MPA47756.webp


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо АНУ-ын иргэн Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Сонсгол “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвийн дор явагдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сонсголыг даргалж байна.

Сонсголд оролцох ёстой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадагшаа буцсан гэх мэдээлэл байгаа бол УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын чуулган нээснээс хойш хуралдаа нэг ч удаа суугаагүй буюу сонсголд ирэх нь тодорхойгүй байна.