III улирлын И баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай
01

Энэ оны III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Монголын Татварын Албанаас санууллаа.
Ингэснээр иргэн та энэ сард багтан олгох Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм.
Эргэн сануулахад өнгөрсөн улирлын буцаан олголтоор 1,398,018 иргэнд 107.8 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. Мөн 79,879 иргэн буцаан олголтын дүнгээсээ нэг тэрбум төгрөгийн татвараа төлсөн юм.


