ЗГ: Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
-Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдааны тухай
- Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаярын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль /Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн санаачлан боловсруулсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- “Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай
- “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо зохион байгуулагдах “Дэлхийн эртний өв, Афро-Евразийн орон зайн соёлын огтлолцол МЭӨ-800” сэдэвт үзэсгэлэнд оролцох/
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Биокомбинат” ТӨХК-ийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай/
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн их засвар/
- “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- 2026 оны эхний хагас жилд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр байна.


