Монгол Улс 856 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны үзүүлэлтээ давлаа
00

Монгол Улс 2026 оны аравдугаар сарын 6-ны байдлаар 856,636 жуулчин хүлээн авч, өнгөрсөн жилийн нийт үзүүлэлтээ давжээ.
Тодруулбал, 2025 онд манай улсад нийт 847,170 жуулчин ирсэн бол энэ оны эхний арав гаруй сарын байдлаар уг үзүүлэлт 9,466-аар нэмэгдээд байна. Ингэснээр нэг сая жуулчин хүлээн авах зорилтын 85.7 хувьд хүрч, зорилтоо биелүүлэхэд 143,364 жуулчин дутуу байна. Оны эхнээс Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоогоор ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлжээ. Харин аравдугаар сарын эхний зургаан хоногт ОХУ-аас 7,210, БНСУ-аас 2,768, БНХАУ-аас 2,025, Японоос 628 жуулчин Монголд ирсэн байна.


