Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нэр холбогдсон Ж.Эпштейний асуудлаарх сонсгол өнөөдөр явагдана
00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос АНУ-ын иргэн Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болсон.
Сонсгол “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвийн дор явагдах ба УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сонсголыг даргалах юм. Сонсголд оролцох ёстой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадагшаа буцсан гэх мэдээлэл байгаа бол УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын чуулган нээснээс хойш хуралдаа нэг ч удаа суугаагүй буюу сонсголд ирэх нь тодорхойгүй байна.



