Жүдо: Б.Гончигсүрэн шөвгийн 8-ын барилдаанд ялагдаж, ДАГАХ БАРИЛДААН хийхээр боллоо

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/508396721_706312732030614_2452323235609233281_n.jpg

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. +100 кг-ийн жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн зодоглож буй.

Тэрбээр шөвгийн 8-ын барилдаанд Тажикстаны бөх Темур Рахимовтой барилдаж, 1 вазари, 1 юүко үнэлгээгээр ялж байсан ч эцсийн мөчид даралт алдаж ялагдлаа.

Улмаар дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд ялвал ХҮРЭЛ медалийн төлөө барилдана.