Увс аймагт цасанд төөрсөн нэг иргэн амиа алдаж, нэг иргэнийг эрэн хайж байна

Увс аймгийн нийт нутгийн 60–70 хувьд цас орж, зарим суманд 40–60 см зузаан цасан хунгар тогтон, салхины хурд 17–18 м/с хүрч шуурчээ.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас мал уруудах, иргэд төөрөх зэрэг эрсдэл үүсэж, нэг иргэн амь насаа алдсан бол өөр нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Энэ талаар Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Тэрбээр иргэд, малчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, цасан шуурга, гэнэтийн хүйтрэлтийн үед хүүхдийг малд явуулахгүй, малаа хол бэлчээхгүй байхыг зөвлөжээ. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахаас татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.

.webp)
