Монголын усанд сэлэлтийн өсвөрийн баг олон улсын тэмцээнд оролцохоор мордлоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/09/545807902_1454892222482762_4849435307807142204_n.jpg

Монгол Улсын өсвөрийн усанд сэлэлтийн баг тамирчид ээлжит олон улсын тэмцээндээ хүч үзэхээр БНХАУ-ын Далянь хотыг зорилоо. Энэхүү тэмцээн нь энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсаас олон клубын тамирчид оролцож байна.

Харин өнөөдөр тус тэмцээнд оролцох "Далайн хаад клуб"-ийн баг тамирчид эх орноосоо мордлоо. Тус клубийг төлөөлж дасгалжуулагч Д.Сугармаагийн удирдлага дор найман тамирчин оролцох бөгөөд ахлах дасгалжуулагч Ц.Баяраагийн шавийн шавь Э.Энхтөгс ч мөн хүч үзэхээр болжээ.

Э.Ариунтөгс