ХУАНЛИ: Дөрөвдүгээр сард УИХ-ын сонгуультай холбоотой товлогдсон ажлууд

Улс төр
admin
Унших: 1 мин 3 сек
00
legacy:resources/images/news/mongolia-election-154143-1474344515-2020-04-28-145727-10933946.jpeg

2020 оны дөрөвдүгээр сард УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой авч хэрэгжүүлэх ажлуудыг товлогдсон хугацааны хамт танилцуулж байна.

Эдгээр өдрүүдийг холбогдох хууль, журамд зүйлчилсэн болохыг анхаарна уу.

Дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулна. 

Дөрөвдүгээр сарын 05-ны дотор нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог долоо гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө нам, эвслүүд, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцох албан ёсны хүсэлтээ СЕХ-нд хүргүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө бие даан нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг СЕХ-нд ирүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө ухуулах хуудас байршуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлнэ. 

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог 3-5 гишүүнийн бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

Дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө СЕХ нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. 

Тавдугаар сарын 01-нээс өмнө эрх бүхий байгууллагууд СЕХ-нд сонгуулийн насны иргэдийн цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.