ЭМЯ: Шинээр 26 хүнээс коронавирус илэрлээ

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Cover Covid Update-11-27.jpg
legacy:5f167abd53ee8.jpeg

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Ковид-19 илэрч, дотоодын халдвар 300 боллоо.

Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11 иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн.

Улаанбаатар хотын голомтыг задалбал,

Баянгол дүүрэг -16

Сонгинохайрхан-10

Баянзүрх дүүрэг -18

Сүхбаатар дүүрэг 12

Хан-Уул 7

Багануур 1

Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна.

Нийтдээ 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал 976 хүнийг тусгаарлааж, 3-4 удаа шинжилгээ хийж байна. ЭМЯ-аас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 100 гаруй хүнийг гэрийн хяналтад гаргасан.

legacy:hereglesen zurag/Covid Update-11-27.jpg

Caption