М.Анхцэцэг: Би өөрөө хүсээгүй болохоор байртай болгох аяныг зогсоосон

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/hundiin urgult/226178732_4569061939779781_1859175127859223136_n copy.jpg

Спортын сэтгүүлч Ч.Амартүвшин "Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг"-ийг түрээсийн байрнаас нь гаргаж, өөрийн гэсэн байртай болгох хандивын аяныг эхлүүлсэн. Тэгвэл тамирчин М.Анхцэцэг өөрийн цахим хуудаснаа хандивын аяныг зогсоохыг хүссэн талаараа мэдээлжээ.

Тодруулбал, "Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоолоо дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү ? Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй шүү маш их баярлалаа" гэжээ.