Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
NBA: Кэмба Уокэр, Эван Фурнэ нар Никс багтай нэгдлээ
00

NBA-ийн 2021-2022 оны улирлын өмнөх солилцоо, наймааны цонх нээлттэй хэвээр байна. Солилцооны цонх нээгдсэнээс хойш анхаарал татахуйц хэд хэдэн үйл явдал болсны нэг нь хоёр жилийн өмнө Бостонтой нэгдсэн хэдий ч төдийлэн өөрийн үнэ цэнээ харуулж чадахгүй байсан Кэмба Уокэр болон Токио-2020 зуны олимпын мөнгөн медаль хүртсэн Эван Фурнэ нар өнгөрсөн улиралд хүн бүрийн таамаглаагүй амжилтыг үзүүлсэн Нью-Йорк Никс багт нэгдсэн явдал боллоо.
Хамгаалалт сайтай Никсийн бүрэлдэхүүнд оноо авах чадвар сайн хоёр тоглогч нэмж ирж буй нь энэ юм.



