Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
300A4537.webp

2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэлж байна. Цэрэг татлага энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байранд үргэлжилнэ.

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэнийг хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Энэ тохиолдолд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэрэг татлагын товчоонд хандаж, шийдвэрлүүлэх шаардлагатай.

Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээхийг анхаарууллаа.

Мөн Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй иргэд нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын байранд очиж хамрагдах боломжтой.

Цэрэг татлагад ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
3х4 хэмжээтэй цээж зураг
Их, дээд сургууль төгссөн диплом