Архангай, Дархан, Говь-Алтайд энэ амралтын өдрүүдэд 128 бөхийн барилдаан болно

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
E6B72C5D-B40C-4673-AAD9-FDBAFBCA6667.webp

Энэ амралтын өдрүүдэд Архангай, Дархан-Уул, Говь-Алтай аймагт үндэсний бөхийн барилдаан, улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдана.

Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 17-нд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх зодоглоно. Монгол Улсын аварга цолны хүндэтгэлд зориулсан уг барилдаан Дархан хотод гурав дахь удаагаа болох гэж байна.

Үүнээс гадна Архангай аймгийн Цэцэрлэг хотод өсвөрийн бөхийн улсын аварга шалгаруулах 63 дахь, залуучуудын 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 17, 18-нд үргэлжилнэ. Тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүрэг болон спортын хороо, сургуулиудын 16-18 насны өсвөрийн бөхчүүд, 19-20 насны залуучууд оролцож, улсын аваргуудаа тодруулах юм.

Харин энэ сарын 18-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод “Алтайн хүлэг” морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ой болон Баруун бүсийн уяачдын зөвлөгөөнд зориулсан 128 бөхийн барилдаан болно. Улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд хүч үзэх тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн шагнал хүртэнэ.