Электрон тамхины хэрэглээг зохицуулах хууль 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжинэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Тамхины хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд энэхүү хууль чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзсэн.
ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР:
-Электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох;
-Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох;
-Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх;
-Хяналт, хариуцлагыг чангатгах;
-Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.


