Томуугийн эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийн 80.8 хувь хамрагджээ
00

2026 оны аравдугаар сарын 16-ны байдлаар томуугийн эсрэг дархлаажуулалтад 403,803 хүн буюу зорилтот бүлгийн 80.8 хувь хамрагдаад байна. Өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулан улсын хэмжээнд нэмэлт 4,490 орыг үе шаттай дэлгэхээр төлөвлөж, эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн оношлуурын нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолын дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулах зохицуулалтыг хэрэгжүүлнэ.


