СХД-т өдөрт 1000 гаруй залуу цэргийн үүрэгтний шинжилгээнд хамрагдаж, лабораторийн ачаалал нэмэгджээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
-2015244468222922883_850_x_531.webp

Нийслэлийн есөн дүүргээс зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт цэргийн үүрэгтнүүдийн эрүүл мэндийн шинжилгээг авч байгаа нь ачаалал нэмэгдэж, хүлээгдэл үүсэх шалтгаан болжээ.

Цэрэг татлагад хамрагдаж буй залуусаас зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, цээжний рентген зураг, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохими, элэгний В, С вирус, ДОХ болон серологийн шинжилгээ авч байна.

Эдгээр шинжилгээг цэргийн үүрэгтэн бүрээс нэг бүрчлэн авч, хариуг боловсруулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа аж.

Шинжилгээний хариуг богино хугацаанд гаргахын тулд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянхошуу амбулатори болон явуулын аппаратууд 24 цагаар ажиллаж байгаа юм.

Өдөрт 1,000 гаруй залуу шинжилгээнд хамрагдаж байгаа нь лабораторийн ачааллыг нэмэгдүүлж, шинжилгээний хариу гарахад хүлээгдэл үүсгэж байгаад холбогдох байгууллагаас хүлцэл өчжээ.