Хотхоны бага сургуулийн зардлыг хассанаар 32 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсжээ
00

Хотхоны бага сургуулийн зардлыг хассанаар 32 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсжээ. Энэ талаар Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Ч.Ундармаа "Манай сургууль Зайсанд байрлалтай төрийн өмчийн ганц сургууль, дүүргийнхээ гурван хорооны хүүхдүүдийг хамран сургах тойргийн хүрээнд сургаж байна. Хотхоны бага сургуулийн түрээсийн зардлыг хасвал гурван ээлжээр хичээллэх бодит эрсдэлтэй нүүр тулаад байна" гэжээ.


