Харааны бэрхшээлтэй буюу огт хараагүй 1 дүгээр ангийн 30 хүүхдэд брайль хөрвүүлэг ном олгоно

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2017-7894.webp

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчийн брайль хөрвүүлэг номыг улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй /огт хараагүй/ 1 дүгээр ангийн 30 гаруй хүүхдэд олгоно. Мөн Боловсролын удирдлагын мэдээллийн /ESIS/ систем дээр бүртгэлтэй байгаа 80-аас дээш хувийн харааны бэрхшээлтэй 803 хүүхдэд 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар, хэлтсээр дамжуулан хүргэнэ.

1 дүгээр ангийн Монгол хэл, Математик, Нийгмийн ухаан, Байгаль шинжлэл, Дүрслэх урлаг, Хөгжмийн тус бүр 833, нийт 5000 ширхэг суралцагчийн БРАЙЛЬ хөрвүүлэг ном хүргэгдэнэ гэж БЕГ-аас мэдээллээ.