Тамхины хууль батлагдвал Монгол Улсыг ямар эрсдэл хүлээж байна вэ

УИХ Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Бүх төрлийн тамхины үнэр, амтыг хориглож, онцгой албан татварыг огцом нэмэгдүүлсэн нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй.
1. Контрабанд, хар зах тэлэх эрсдэл. Хэрэглэгчдийн эрэлт хэвээр байхад хууль ёсны бүтээгдэхүүнийг хориглосноор хууль бус худалдаа, хяналтгүй нийлүүлэлт нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
2. Төсвийн орлого буурах эрсдэл. Татвар нэмэгдсэн ч албан ёсны импорт, борлуулалт хумигдвал төсөвт төвлөрөх орлого тооцоолсноос бага байх боломжтой.
3. Янжуурын хэрэглээ нэмэгдэх эрсдэл. Цахилгаан болон халаадаг тамхины сонголтыг хязгаарласнаар зарим хэрэглэгч шатдаг янжуурт эргэн шилжих магадлалтай.
4. Хүүхдүүд хяналтгүй зах зээлд өртөх эрсдэл. Хууль бус худалдаа өргөжвөл насны шалгалт, бүтээгдэхүүний чанарын хяналт алдагдах аюултай.
5. Хуулийн тэгш үйлчлэл алдагдах эрсдэл. Зарим уламжлалт тамхин бүтээгдэхүүнд ялгаатай зохицуулалт үйлчилж байгаа нь хуулийн шинжлэх ухааны үндэслэл, шударга байдлын талаар асуулт үүсгэнэ.
Хууль батлах нэг хэрэг. Харин үр дагаврыг нь тооцож, хэрэгжилтийг хангах нь өөр асуудал.
Тамхидалтыг бууруулсан эсэхийг хориглосон бүтээгдэхүүний тоогоор бус, бодит хэрэглээ, хууль бус худалдаа, өвчлөл, нас баралтын өөрчлөлтөөр хэмжих ёстой.
Эцсийн дүндээ хууль батлагдсан нь ялалт биш. Иргэдийн эрүүл мэнд сайжирсан цагт л ялалт болно.


.webp)