Монголын өсвөрийн шигшээ баг өнөөдөр Малайзын эсрэг тоглоно

Спорт
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:Sags/297650-11092022-1662869021-1727969789-image_(16)-223607-575696860.jpeg

18 хүртэлх насны, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байна. Өсвөрийн шигшээ баг өчигдөр шөвгийн дөрөвт Самоагийн шигшээ багтай тоглож, 65-64 харьцаагаар хожлоо. Ингэснээр финалд Малайзын шигшээ багтай тоглоно.

Малайзтай хэсгийн тоглолтод учраа таарахад манай баг 72-57 харьцаагаар хожсон. Финалын тоглолт өнөөдөр Монголын цагаар 16:00 цагт эхэлнэ. Бид та бүхэнд тоглолтыг Фэйсбүүк хаягаараа шууд дамжуулан үзүүлэх болно.