МУГТ Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь ХҮРЭЛ медалиа хүртлээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
IMG_4149.webp

ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн энэ удаагийн ДАШТ-ий -63 кг-ын жингийн шигшээ 8-д ялагдал хүлээж дагах барилдаан руу шилжсэн. Улмаар дагах барилдаанд Францын тамирчин дэлхийн 6 удаагийн аварга Кларисс Агбэгнэноуг юүко үнэлгээгээр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Хүрэл медалийн төлөө Нидерландын тамирчин Ван Лэсхоуттай таарч ялалт байгуулснаар ДАШТ-ий гурав дахь хүрэл медалиа хүртлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочиг

    Дөнгөж амиа хийж дагах барилдаанаар л хүрэл медаль авч байна л даа барилдааныг нь үзсэн сүүлийн хэдхэн секундэд ялж байж ялагдсан сэтгэл зүйн бэлтгэл байхгүй бас их амархан хялааж байна лээ яахав дээ 🏅