“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 47 сек
00
f681d2ac-215b-43c3-8bb6-a8bfb6334709.webp

УИХ-ын гишүүд байж байгаад л нэг сэдэв олж аваад сонсгол хийдэг болсон. Энэ нь нэг талдаа баримт нотолгоонд тулгуурлаж иргэд олон нийтийг мэдэх эрхээр хангах ч нөгөө талдаа улстөрчдийн “тодрох” хэрэгсэл болж хувираад байна. Үүний нэг жишээ өчигдөр Б.Баярбаатарын даргалсан “АНУ-ын иргэн Ж.Эйпштейн агсны хэрэгтэй холбоотой сонсгол” байлаа.

Сонсголд оролцогчид “Ц.Элбэгдорж “Өнөр бүл” асрамжийн газраас үрчилж авсан 24 хүүхдээ Ж.Эйпштейнтэй хамт шарж идсэн, зарсан, хүүхдүүд нь ор сураггүй болсон, хаяг дээрээ байдаггүй зэргээр ярьцгаав. ЭЦА-ны дэд дарга Г.Пүрэвдэлгэрийн өгсөн мэдээллээр, 24 хүүхэд бүгд эсэн мэнд бөгөөд 15 нь гадаадад зорчиж байсан, ес нь Монголоос гараагүй бүртгэлтэй аж.

Харин сонсголын үеэр Ц.Элбэгдоржийн хувийн мөрдөгч шиг ажилладаг гэх н.Хишигсүрэнгээс эхлээд вакцин, ураныг эсэргүүцэгч “танил царайнууд” баримт, нотолгоотой гэхээс илүү субьектив байдлаар сошиал дахь мэдээллээр “Шарж идсэн, идээгүй” гэх маргааныг үүсгэв.

-“ХУВИЙН МӨРДӨГЧ” гэх н.Хишигсүрэн-

011.webp

-Өөрийгөө Ц.Элбэгдоржийн хувийн мөрдөгч шиг ажилладаг гэх н.Хишигсүрэн нь сонсголын үеэр “Би мөрдөгч Деррик шиг хувиараа Ц.Элбэгдоржийг мөрддөг. Надад маш олон мэдээлэл нь бий. Ц.Элбэгдорж, А.Эйнштейн нар тэр олон хүүхдүүдийг шарж идсэн” гэж ярьсан. Эндээс Ж.Эйпштейн, А.Эйнштейн нарыг ялгахгүй байгааг харж болно. Түүний ярьсан А.Эйнштейн нь 1955 оны 4-р сарын 18-нд 76 насандаа таалал төгссөн байдаг.

-ВАКЦИН эсэргүүцэгч С.Отгонцэцэг-

MPA PHOTO 2026-9-100-2726.webp

Тэрбээр Монгол Улсад COVID-19 цар тахлын тархах үеэр вакцинжуулалтыг идэвхтэй эсэргүүцэж, олны анхааралд өртөж байсан нэгэн. 2021 оны тавдугаар сард Төрийн ордны гадаа вакцинжуулалтыг зогсоохыг шаардаж, 3000 иргэний гарын үсэг цуглуулан өлсгөлөн зарлаж байв.

-"Бадрах Энержи"-ийн захирлыг зодож байсан Б.Бурмаагийн дараагийн сонсгол Ж.Эйпштейн байв-

MPA PHOTO 2026-9-100-2463.webp

Б.Бурмааг зарим иргэд "Бадрах Энержи"-ийн захирал М.Мелеардын биед халдаж байсан гэдгээр таних биз. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд Ураны "Зөөвч-Овоо" ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" ХХК-ийн удирдлагуудтай ураныг эсэргүүцэгчид уулзсан. Энэ үеэр Б.Бурмаа захирлыг нь алгадаж, биед нь халдсанаар хэрэг нь цагдаа, прокурор руу шилжиж шалгагдаж байсан ч "Хэрэг биш" гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг.

Түүний хувьд сонсгол, жагсаалуудыг алхасдаггүй иргэдийн нэг. Тэрбээр өмнө нь Оюутолгой болон Халзанбүрэгтэй ордын асуудлаарх сонсголуудад мөн оролцож байсан юм.