С.Анхбаяр: Баавгай хүн барих цаг хугацааны асуудал байсан. Увс аймагт буудаж эхэлсэн
10

БЗД, Улиастай орчимд баавгай айлын гэр эвдэж, 40 настай эрэгтэй амиа алдаж, нэг иргэн гэмтсэн тухай бид мэдээлсэн. Улмаар НОК, Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхээр товлосон.
Тэгвэл Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлж "Хэлээд л байсан, хүн барих нь цаг хугацааны асуудал боллоо гээд. Харин Увс аймаг санал хүсэлтээ Засгийн газарт шуурхай уламжилж эхнээс нь баавгайгаа буудаж эхэлсэн. Хэдэн "ногоонтнууд" барьж идэхээ шахсан. Бараг тэжээ гээд байсан даа. Дахиад ч буудна. Хүний аминаас үнэтэй араатан гэж байдаггүй юм аа" гэжээ.


