Улиастайд баавгай айлын гэр эвдэж, 40 настай эрэгтэй баавгайд бариулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
11
IMG_4150.webp

БЗД-ийн Улиастай орчимд баавгай айлын гэр эвдэж нэг хүүхдийн аминд хүрч, нэг хүүхдийг хүнд гэмтээсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүүхэд биш 40 настай эрэгтэй бариулж нас барсан. Цогцсыг баавгай зууж гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан” гэх мэдээллийг өглөө.

Энэ талаар НБОГ-аас тодруулахад “Хэргийн газарт манай байгууллагаас ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.