"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 1 сек
711
589d7920-6c47-410f-8601-489777f44f22.webp


Сүүлийн жилүүдэд нийслэл гэх "улс"-тай болсон талаар шүүмжлэл улс төрчид төдийгүй олон нийтийн дунд ч ихээр хөврөх болсон. Хотын бүтэц томорч, төсөв хөрөнгө нь тэлэхийн хэрээр дарга, удирдах албан тушаалын тоо ч анхаарал татах болсон нь үнэн.

Тэгвэл нийслэлийн бодлого, шийдвэрийг хэлэлцэж, хяналт тавих учиртай НИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө нийслэлийн өмчит компаниудын удирдлагад хэр оролцдог вэ гэдэг асуултыг эл нийтлэлээрээ хөндөж байна. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй.

Гэтэл зарим төлөөлөгч нар нэг биш, хоёр ч биш бүр долоон компанийн УЗ, ТУЗ-д нэгэн зэрэг багтсан байх нь бий.

Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 10-ны өдөр нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилох тушаал гарчээ. Тус тогтоол ёсоор нийт 43 байгууллагад давхардсан тоогоор 287 хүнийг томилжээ.

jh.webp

Гэхдээ энд анхаарал татах нэг өнцөг бий.

Өнгөрөгч хавар УИХ-ын Төсвийн байнгын хорооноос "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Тус сонсголын үеэр шинжээч нарын дүгнэлтээр НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж нийт 104 суудлыг эзэлж байгаа нь ил болсон юм.

өрхар рахрагоо (11).webp
Тэгвэл НИТХ-ын дарга Д.Ихбаярын гарын үсгээр баталгаажсан наймдугаар сард гарсан тушаалаас харахад, НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн Удирдах зөвлөлд ажиллаж нийт 127 суудлыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчдийн суудлын тоо өмнөхөөсөө 23-аар нэмэгдсэн гэсэн үг юм.

Үүнийг нарийвчилж авч үзвэл, УЗ болон ТУЗ-ийн гишүүнээр ажиллах НИТХ-ын төлөөлөгчид хамгийн ихдээ 7 байгууллагын ТУЗ-д давхар ажиллахаар байна. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин эдгээрээс хамгийн өндөр буюу 7 ТУЗ, УЗ-д багтсан байна. Түүний хувьд “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ, “Коп-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ, “Урт цагаан үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК, “Олон улсын худалдаа логистикийн төв" ХК, “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ХК-д ажиллаж байна.

өрхар рахрагоо (12).webp

Тодруулбал, УЗ/ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг ерөнхийлөн авч үзвэл

  • 7-д 1 төлөөлөгч,
  • 6-д 1 төлөөлөгч,
  • 5-д 4 төлөөлөгч,
  • 4-т 11 төлөөлөгч,
  • 3-т 11 төлөөлөгч,
  • 2-т 6 төлөөлөгч,
  • 1-д 3 төлөөлөгч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчдийн 82 хувь нь Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд "виз"-ээ даруулсан гэсэн үг юм.


tenx-hd
Хуваалцах:711

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Даварсан хулгайчуудыг бүгдийг нь төрийн болон нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдээс чөлөөлөх хэрэгтэй. 1 хүн 7 ТУЗ-д байхаар тэр хэмжээгээр сул цалин авч байгаа. Ард тзмнээс тасарсан болохоор Автомашины зам ашигласан татварыг 5 дахин нэмж баталсан.

  • З
    Зочин н

    Ийм тэнэг ИХ гэж юу бсн юм бэ наад хурлынхаа нэрийг хүртэл бодоод үз хотод юу хийж бн ямар зөв шийдвэр гаргав бид үйлдвэрлэгч орон биш байж автобусны талаар маш тэнэг шийдвэр гаргаад .одоо шинэ автобус авах мөнгө хаашаа орсон бэ .компаниуд мөнгөө санд нь өгөөд бг биздээ сангийн мөнгөөр эргээд автобус авах санхүүжилт бхгүй гээд хүмүүс багтахгүй явж бгааг харж бнм уу хүйтэн боллоо

  • З
    Зочин

    Иргэдийн хурлын төлөөлөгч нар цалин авдаггүй байх нь зүйтэй. Хотоо хөгжүүлье юм хийе гэсэн сэтгэлтэй улсууд цалингүй сайн дураараа ажиллах ёстой газар бол иргэдийн төлөөлөгчдийн хурал.

  • Р
    рр

    нөгөө Монголын хөгжүүлэх ирээдүй болсон залуучуудын байж байгаа царай энэ дээ.дан залуучууд байна.Ирээдүйн хуваан идэгчид

  • З
    зочин

    төрөөс шимэгчлэн амьдардаг паразитууд, үнэндээ ард түмнээс хуу хаман авсан татварын мөнгөнөөс угжуулдаг төлгөнүүд юм биздээ

  • X
    Xylgaichd

    NOWSHUUDD

  • З
    Зочин

    Энэ одоо хяналт тавих НИТХ нь засаг даргынхаа халаасанд орчихсон сонирхлын зөрчилтэй болчихжээ... тэр чигээрээ мөнгө хулгайлагчид....