Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар дундын арга хэмжээ зохион байгууллаа

Нийгэм
М.Ариунжаргал
Унших: 1 мин
02
841230594_1835691061202615_266296774686815676_n.webp

УИХ-ын гишүүд, ГБХНХЯам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХҮЕГазар, ХБХХЕГ, НДЕГ-ын удирдлага, мэргэжилтэнгүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг зохион байгууллаа.

Цогц хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал болон бусад үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлав. Эрүүл мэндийн үзлэг, сэргээн засах үйлчилгээний зөвлөгөө, протез, ортопед болон тусгай хэрэгслийн талаарх мэдээллийг хүргэж, иргэдийг холбогдох үйлчилгээнд хамруулан, шаардлагатай хэрэгслийн захиалгыг авч ажиллалаа.

гибжйт.webp


Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажил олгогчдын ойлголт, оролцоог өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэлээ.

гибжй.webp