Г.Занданшатар: Би хулгай, худалтай эвлэрэхгүй, шударга ёсноос ухрахгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
840923294_1650323169777760_2925228219384867113_n.webp

Өнөөдөр "Нэг Монгол" үндэсний хөдөлгөөн нээлтээ хийж, нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд асан Г.Занданшатар оролцжээ. Тэрбээр нээлтэд оролцсон байр сууриа илэрхийлэхдээ "Би хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш. Өнөөдөр уулзсан 1000 орчим иргэний дунд ч энэ итгэл үнэмшил хүчтэй байгааг мэдэрлээ.

Монголын төрд шударга ёс тогтоох, хууль хүн бүрд ижил үйлчилдэг болгох, хариуцлагыг бодитоор нэхдэг тогтолцоог бий болгохын төлөө бидэнд хийх ажил их байна.

Шударга ёсны төлөө хамтдаа зогсоно. Зөв зүйл дээрээ хамтдаа нэгдэнэ. Үүнийг нэг хүн дангаараа хийхгүй. Хорвоо дэлхий уужим, хийх зүйл их байна" гэв.