Баавгай гэр рүү дайрахад эмэгтэй нь амжиж зугтан дуудлага өгчээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 14 сек
85
thumb_1526032281-1ee9f6b543_20191011135619.webp

Баянзүрх дүүргийн Улиастайн Бурхантын ам орчимд баавгай айлын гэрт нэвтэрч, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэг шөнийн 01:00 цагийн орчимд болсон бөгөөд голын эргээс 50-100 метрийн зайд байрлах, хашаагүй айлын гэрт баавгай нэвтэрчээ. Тухайн айлд эрэгтэй, эмэгтэй хоёр байсан бөгөөд баавгай гэрт нэвтрэх үед эмэгтэй нь нүүрээ самардуулсан ч амжиж зугтаж чаджээ. Улмаар цагдаагийн байгууллагад дуудлагад шуурхай дуудлага өгсөн байна. Харин эрэгтэйг нь баавгай зууж, гэрээс нь ойролцоогоор 100 метрийн зайд авч явжээ. Тэд мал маллан амьдардаг байсан аж.

Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтран баавгайг эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа аж.

Эмэгтэйгийнх нь биеийн байдал хэр байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн.

Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан.

Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:85

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Udku hotruu orj irvel yah be ain joohon bolomjgui ailuud in ustuj ugui bolhuu Yamar muu yoriin amitan bolhoor hunruu dairch bain jim muu uls turtui yaj amidarah ym

  • Z
    Zochin

    Bidnii ch buruu baigaa bas uls turiinch buruu baigaa uls tur ni irgedee hamgaalj chadku bain bid baavgain hool Hunsiig avsanan ch buruu

  • Z
    Zochin

    Mongol ulsiin ergen baavgainaas for amidarch bain Baavgai buudhad hechneen say tugrug deerees ni chorond suun

  • З
    Зочин

    Энэ монгол улсад баавгайн амь үнэлгээтэй монгол хүний амь ямар ч үнэгүй. Ер нь баавгай хэрэгтэй юм уу монгол хүн хэрэгтэй юм уу

  • Б
    Баавгай дайрахад утасдаж дуудлага өгөх үү

    Баавгай дайрахад утасдаж дуудлага өгч зөвшөөрөл авдаг тэнэг хуулиа цуцла шууд буудаж алах биеэ хамгаалах хууль гаргах хэрэгтэй

  • Z
    Zochin

    Aschgui yaaj amjij zugtav . Alaachee ter zerleg umaa. Ene said darga nariig bariaad idchichgui umdaa. Jiriin irged chochirdogooroo chochirdog muuchai umaa. Chairan chumuus ! , burchan orschoo

  • Н
    Нэргүй

    Буудаж устгаачээ ямар муу ёрын амьтан бэ эхлээд уг нь малруу дайрмаар юм .... араатнаас дор хүний амь гэж б.хуу

  • С
    сонгогч

    мал барьдаггүй хүн барьдаг муу ёрын араатанг буудахгүй бол хэдэн хүн бариулах бол доо МАНгарууд Учрал болон байгаль орчны сайд нь гэж сархайсан шоучин