Д.Сарангэрэл: “Bottom” гэх орчуулгын үг ашигласандаа хүлцэл өчиж байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
150
legacy:sarangerel gishuun/048F0B94-BF18-4994-B057-4EF4CAC63D6D.jpg

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан.

Тэгвэл уг хэлэлцүүлэгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Нэн ядуу өрхүүдийг зорилтот бүлэг гэж хэлбэл мэдэхгүй, манай яамныхан "Улны айл" гэж нэрлэдэг. Эдгээр өрхийг ядуурлаас гаргахын тулд үсчний сургалтад хамруулна" хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн бөгөөд өнөөдөр сайд хэлсэн үгэндээ тайлбар өглөө.

Тэрбээр, "Улны айлууд гэж болгоомжгүй үг хэллэг ашигласандаа юуны өмнө хүлцэл өчиж байна. Олон улсад "УЛНЫ АЙЛ"-уудыг Bottom хэмээн нэрлэдэг. Үүнийг нь манай мэргэжлийн хүн надад орчуулж, ойлгуулж өгсөн. Өчигдрийн хэлсэн үгэн дээр акцент өгч байна лээ.

Миний хувьд олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг амьдралынх нь түвшнөөр ялгаварлан гадуурхах санаа байхгүй. Хоёр жил бид халамжаас хөдөлмөрт гэж ярьсан. Одооноос ажлаа эхэлье. Түүнээс биш хэн нэгнийг эд хөрөнгөөр нь ялгаварлах санаа бодол огт байхгүй.

Тэр үгийг мэргэжлийн хүмүүс ингэж хэрэглэдэг юм аа гэсэн санааг л би хэлсэн. Олон улсын жишгээр хэрхэн хэрэглэдэг, орчуулгын үг хэрэглэсэндээ миний алдаа болсон байна лээ. Цаашид үгийн сонголт дээр анхаарах ёстойгоо ойлгож байгаа" гэлээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Орчуулагч

    Олон улсад Bottom гэдэг үгийг айлуудын амьжиргааны түвшин тогтооход хэрэглэдэггүй юм. Low income, poverty line, poor гэж л ярьдаг. Bottom гэдэг бол аливаа зүйлсийн доод байрлалыг хэлдэг. Тэрнээс ул ч биш. Тэгэхээр ядуу иргэдийг зориудаар даапаалж яамныхан маань ул гэж дууддаг байх нь. Ийм яам яаж ч нийгэм дэх ядуусыг хамгаалах билээ дээ.

  • З
    Зочин

    Uaz mashinii ariin suudald Altsaa delgeed hevtej baisan gichii deer Dambiin hishegjargal shaaj bailaa

  • З
    Зочин

    Uaz mashinii ariin suudald Altsaa delgeed hevtej baisan gichii deer Dambiin hishegjargal shaaj bailaa

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • З
    Зочин

    Uvsiin hogiin hulgaich avgai

  • U
    Unshigch

    Ene khun unen nuur tsaraigaa uzuulsen bainaa.

  • З
    ЗОЧИН

    ЯАНАА ЮУН ИХ ЮМ АМЛААД БАЙНАА. БОЛИОСОЙ. ОДОО ПИАРААР ЯВАХАА БОЛИСОН ШҮҮ

  • З
    Зочин

    гуцаа чавганцаа боль чамаар доромжлууах гэж татвар төлж чамайг цалинжуулаагүй шүү