Ш.Бямбасүрэн: С.Цэнгүүн гишүүний хуулийг дэмжиж хамт өргөн барьсан МАН-ын гишүүд дэмжээгүй санал өгснийг гайхаж байна

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдээгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар талаар харах боломжтой байсан юм.
Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан. Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Төсвийн зарцуулалтыг ил тод болгох” С.Цэнгүүн гишүүний хуулийг дэмжиж хамт өргөн барьсан МАН-ын гишүүд дэмжээгүй санал өгснийг гайхаж байна. АН-ын бүлэг 100 хувь дэмжиж байсан ч ажил давхцаж санал хураалтад оролцож чадаагүй. Хуулиа дахин өргөн баривал би хамтарч өргөн барина" гэв.
.


