ГДЕ? ШУДАРГА ЁС: Ерөнхий сайд аа, Д.Амарбаясгалан дарга аа

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин 46 сек
40
legacy:намын дарга нарын/ааа.jpg

Ковидын жилүүдэд бидэнд амны уншлага болтлоо хоногшиж үлдсэн нэг үг бол "дабль стандарт". Нээрээ ч бид анзаардаггүй. Анзаарсан ч тооддоггүй явж ирсэн зүйл бол энэ юм. Өнөөдөр бүгд “дабль стандарт”-ыг хардаг, мэдэрдэг, шүүмжилдэг боллоо.

Өчигдөр гэхэд л ард түмнээ ӨЛӨН ХООСОН, УЛ ХӨЛӨӨР нь доромжилсон хоёр сайдын нэгнийг нь огцруулж, нөгөөг нь чимээгүй үлдээв.

Тодруулбал, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл 1500 өрхийг каст маягаар ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэлснийхээ төлөө огцорсон бол Б.Жавхлан сайдын яамныхан НӨАТ бүртгүүлдэг нийт монголчуудыг өлөн хоосноор нь ялгаварлан гадуурхав. Цаашлаад ТҮК-д ажилладаг бас л хэдэн зуун иргэдээ ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж орхив. Хүний эрхийн мэдрэмжгүй гэдэг үг энэ сурталчилгаанд үнэндээ л жулдана.

Товчхондоо өчигдөр ЗГХЭГ-ын даргын хэлсэн “Үндсэн хууль зөрчиж, иргэдээ нийгмийн гарал, амьдралын мөн чанар, ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан” гэдэг “гэмт хэрэгт” Сангийн яамны энэ сурталчилгаа хамгийн томоор орно.

Гэтэл адилхан сайдууд алдаа гаргасан байхад нэгийг нь хөөж явуулаад, нөгөөг нь чимээгүй үлдээж байгааг үнэндээ ойлгосонгүй. Тэр хариуцлагын гэрээгээ Сангийн сайдтайгаа байгуулаагүй хэрэг үү. Эсвэл Б.Жавхлан сайд нь Д.Сарангэрэлээс илүү том артай юм уу. Бүү мэд.

Хэлсэн үгнийх нь төлөө зохих хариуцлага хүлээлгэсэн шиг ээ, хийсэн үйлдлийнх нь төлөө яагаад зохих хариуцлагын үүрүүлэхгүй орхив. Нарийн ярьвал Д.Сарангэрэл бол ам хэлээрээ иргэдээ доромжилсон. Харин Б.Жавхлан сайдын яам татвар төлөгчдийн мөнгөөр нь өөрсдийг нь гайхалтай доромжиллоо. Зах зээлийн ханшаар нэг минутын реклам 80-120 мянган төгрөг байдаг. Хамгийн багаар бодоход л 2 минут 17 секундын энэ сурталчилгаанд 10 сая төгрөг зарцуулсан байх магадлалтай. Гэхдээ манай төрийнхөн иймэрхүү ажлыг хэзээ ч хамгийн багаар нь хийддэггүй. Харин ч хамгийн дээд хязгаараар нь төлдөг, зарцуулдаг. Ер нь энэ сурталчилгааг хийсэн гэрээ, шилжүүлсэн мөнгөн дүнг нь олж олон нийтэд зарлах хэрэгтэй.

Хариуцлага ч, шагнал ч яг адил шалгуураар хэнийг ч ялгахгүй буух ёстой Ерөнхий сайд аа. Д.Амарбаясгалан дарга ч гэсэн нэг муу тэтгэврийн нас нь залгачихсан сургуулийн захирал, эмэгтэй сайд хоёрт эр бяраа гаргах хэрэггүй. Үнэхээр л эртэй бяртай юм бол Сангийн сайддаа ч гэсэн тэр ХАР БЯРАА гаргаарай.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үл таалагч

    Үндсэн хууль зөрчсөн Сангийн сайд огцрох болзлоо хангасан бна. Нэг муу дарганцар сайдархуу албан хашихаараа өөрөө урьд нь ямар байснаа мартчихдаг, бусдыг ялгаварлан гадуурхдаг явдал хирээс хэтэрч бна бус уу? МАН өөрөө ч гэсэн цүнх баригчдаа, бараа бологсдоо юу гэж нэрлэдэг юм бол? Ёс зүйтэй л байгаарай даа дарга сэтэртэнгүүд ээ.

  • З
    Зочин

    Яг зөв харж л байяа ждүчин пиздуг

  • З
    Зочин

    Яг зөв харж л байяа ждүчин пиздуг

  • И
    иргэн

    Бид олимпийн аваргаа хүн зодлоо гэж, эмэгтэй сайдаа буруу үг хэллэг хэрэглэлээ гэж, төр засгаа жирэмсэн эмэгтэйг нуцгэн явууллаа гэж шуугисаар арга хэмжээ авч зайлуулж байхгүй болтол нь попорсон. Тэгсэн мөртлөө орос иргэн Монгол залууг тархийг нь цувуулчихсан, эрчим хүчний сайд нь зөвшөөрөлгүй барилга бариад байхад нь, АН-ынхан хэрүүлээ МАН-даа тохоод байхад юу ч хэлэхгүй гөлөг царайлах нь ямар учиртай юм бэ? ...Учир нь Эбэ Ми Эрдэнэ нар хөлсний коменточидтой болж ард олны тархийг угааж анхаарлыг зөвхөн зорилтот чиглэлд хандуулж байгаагийн илрэл гэж хардаж байна. Тиймээс бид ухаантай сэрэмжтэй байж жинхэнэ ёөрөг болохгүй зүйл дээр хүчтэй байх нь зөв болжээ