Д.Амарбаясгалан ХНХЯ-ыг түр хариуцан ажиллана

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:amarbayasgalan/MPA PHOTO2022-8-0935.jpg

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр ард иргэдийг ялгаварлан гадуурхсан нь олон нийтийг бухимдуулаад байсан. Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХ-ын сайдыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр "Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргалаа. Миний бие ХНХ-ын дараагийн сайдыг томилогдтол тус яамыг хариуцан ажиллана. Мөн Д.Сарангэрэл сайд ёс зүйн хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрөн өөрийн хүсэлтээр сайдаасаа огцорлоо" гэлээ.