Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний асуудлыг аргалаад явж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц шавхагдаж дууссан

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин 4 сек
100
legacy:choijilsuren said/MPA PHOTO 2016-5093.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах зүйлийг ярилаа. Тэрбээр,

"Эрчим хүчний асуудлыг аргалаад явж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр. Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа.

2024-2025, 2025-2026, 2026-2027 онд галлагааны улирлын дутагдаж байгаа хүчин чадлыг тархмал зургаан эх үүсвэрээр нэмж байгуулахаар зураг нь хийгдээд дуусаж байна.

Эхний төслийг эхлүүлсэн. Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд гүйцэтгэгч нь шалгарсан. Чадвал ирэх өвлөөс өмнө нь холбоно. Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид саяхан үнэ нэмэх ажлыг хийсэн.

Харин ахуйн хэрэглээний эрчим хүчний үнийг нэмж чадаагүй. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Шалтгаан нь цар тахал болон ОХУ, Украины байдал үнийн өсөлт. Иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналт зогсоод, өсөлт гарсан нэг жилийн дараах жилээс нэмэхгүй бол хэрэглэгч нарын төлбөрийн чадвар хангалттай биш байгаа. Харин ААН, төсөвт байгууллагуудын тухайд эрчим хүчний үнийг нэмсэн" гэсэн юм.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Д.Чимэг

    Мэргэжлийн сайдыг нь солиод мэргэжлийн биш, тал талын их шуналтай хүнийг тавьсан засгийн газрын бодлогыг ойлгохгүй л байна. Тэгээд энэ нөхөр, огт хүн олдохгүй болоод өөрийг нь гуйж сайд болгосон юм шиг ялархаад, ард иргэдээ дарамтлаад байгаа нь утгагүй биз дээ. Эрчим хүчний олон чадвартай инженерүүдээсээ сайд тавьж болохгүй байна гэж үү. Хотын дарга Д.Сумъяабазар энэ хоёр юм бол үнэрхэж тунирхаад ард олноо хохь чинь шүү, дэмий шүү гэж шиг юм яриад байх юм. Тэднийг өөрчлөөд амраагаад өгөөч.

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Одоо энэ үхэрээ зайлуулах хэрэгтэй