“Жагсаалтай холбоотойгоор МАН-ын Бага хурал хойшлох асуудал яригдаагүй. Маргааш хуралдах товтой байгаа“

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:MAN/MAN.jpeg

МАН-ын бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 06-ны өдөр болохоор товлогдсон. Гэвч албан бусаар бага хурлын товд өөрчлөлт орж магадгүй гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл уг асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, "МАН-ын бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 06-нд хуралдах товтой байгаа. Хугацаанд ямар нэг өөрчлөлт ороогүй. Жагсаал цуглаантай холбоотойгоор МАН-ын бага хурал хойшлох эсэх талаар огт яриагүй.

Харин жагсаалыг хаанаас, ямар зорилгоор зохион байгуулж байгаа, юуг хөндөж байгаа талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн" гэв.