Монголын хоккейчид Узбекистаны багтай тоглоно

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0314/324481888_487603413524399_5361834769766608928_n copy.jpg

Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Энэхүү тэмцээний эхний өдөр /2023.03.11/ Монголын шигшээ баг Ираны шигшээ багтай тоглож 5-0 харьцаагаар хожсон.

Хоёр дахь өдөр /2023.03.12/ Монголын баг АНЭУ-ын багтай тоглож 10:2 харьцаагаар хожсон юм. Монголын хоккейчид өнөөдөр 17.00 цагаас эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөө илт давуу хожоод буй Узбекистаны хүчирхэг багтай гурав дахь тоглолтоо хийнэ.

Х.Зориг