МҮИС Зайсангийн аманд 23.25 га газрыг эзэмшиж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:ubcab/60AB259F-7530-4519-90F7-B60BCF46094C.jpg

Монгол Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласан. Үүний нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нийтэд ил болгож эхлээд буй. Өнөөдөр л гэхэд ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийж, Богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгож байгааг мэдэгдсэн. Тэгвэл https://shilen.gov.mn/ сайтаас харахад, МҮИС Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 23.25 га газрыг эзэмшиж байна. Тодруулбал, газрын зөвшөөрлийн 2016 онд 0.41 га, 2021 онд 22.84 га газрын зөвшөөрлийг олгож байжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Хураавал бүгдийг нь адилхан хураа үгүй бол орхи. Харин Дархан цаазтай газарт үйл ажилгаа явуулж байгаа ААН, амьдарч байгаа иргэдээс хураамж ав. Энэ хураамж зөвхөн ДЦГ- бүсэд л хамаархаар тооцож иргэд 1м. кв-д 500₮, ААН 2000₮ сар бүр авах ёстой. Ингэж ТХГ-ын үнэ цэнийг мэдрүүлэх ёстой. Тэгэхгүй бол утгаа алдлаа.

  • Х
    ХУРААХААС ӨӨР ЯАХАВ

    ХУРААХ НЬ ЗӨВШҮҮ ДЭЭ