Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үед хамгийн өндөр буюу 756.8 га тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл олгогджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:sarangerel gishuun/сар.jpg

Монгол Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласан. Үүний нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нийтэд ил болгож эхлээд буй. Өнөөдөр л гэхэд ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийж, Богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгож байгааг мэдэгдсэн.

Тэгвэл https://shilen.gov.mn/ сайтад тавигдсан тусгай хамгаалалттай газрын мэдээллээс газар олгосон огноогоор авч үзвэл, 2020 онд хамгийн өндөр буюу 756.8 га тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл олгожээ. Тухайн үед БОАЖ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж байсан. Тодруулбал, түүний хувьд 2020 оны долдугаар сараас 2021 оны хоёрдугаар сар хүртэл БОАЖ-ийн сайдаар ажилласан байдаг.

legacy:sarangerel gishuun/олгосон га газар.PNG