Ж.Таныг Ерөнхий сайдын Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөхөөр томилно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:Zasag Oyun-Erdene/тана.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж буй. Тодруулбал, Удирдах зөвлөлийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэргүүтэй томилгоодын талаар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдын уул уурхайн асуудал хариуцсан зөвлөхөөр Макензи компанид зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Таныг томилохоор яригдаж байна. Эл томилгоогоор баялгийн сангийн тухай хууль, түүнтэй холбоотой асуудлыг түүнд хариуцуулах бодлогыг барьж буй аж.

Жамбалдоржийн Танын намтарыг хүргэж байна.

Тэрбээр 2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг төгссөн бөгөөд 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан юм.

2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр, 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.

2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австрали дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч, 2012-2013 онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч, 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр, 2017 оноос зѳвлѳх үйлчилгээний тэргүүлэх фирм Маккэнзи компанид тус тус ажиллаж байсан.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    Ahmad

    Mash zuv songolt hiideg boljee. Ekh ornihoo tuluu ajillah l uchirtai.Amjilt

  • Э
    ЭХ ОРНЫ НҮҮР ЦАРАЙ ШҮҮ

    АЖЛЫН ТУРШЛАГЫГ НЬ ХАРАХАД МОНГОЛ ТӨРД ХЭРЭГТЭЙЛ ХҮН БАЙНА АЖЛЫН АМЖИЛТ ГАРГААРАЙ

  • З
    Зочин

    Гар хөл болсон хачин хачин хүүхнүүд цуглуулаад л өнөө хэд нь хэлээ зажилж ангалзахаас цаашгүй

  • З
    Зочин

    Ээ мэдэхгүй. Нэг л итгэл төрүүлэхгүй л байна даа. Тийм мундаг байсан бол ийм заваан газар очиж, ямар ч ёс зүйгүй улсуудтай нийлж, шавар шалбаагтай хутгалдах уу? Ккк. Өндөр цалин хөлстэй гадны том компани юмуу төслүүд дээр л ажиллаад явж байгаа шүү дээ.

  • З
    Зочин

    Маш зөв мэдлэг боловсролтой залуусаа ашигла

  • D
    danh

    rio tionto oyu tolgoi goyo shaahiim aa.oyu tolgoid yu hiij bsan gene uu sonsoj uzej bgaagui yum bn.shar tolgoituudiin tsereg yu bsiim bh daa

  • З
    Зочин

    Одоо больж үз малнуудаа