УИХ-ын 75 гишүүний хүүхдүүдийн 95 хувь нь хувийн сургуульд сурдаг

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Zasag Oyun-Erdene/уэцуэ.jpg

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан. Гэвч хуулийн төсөлд тусгагдсан "англи хэлийг үндсэн гадаад хэл болгох" заалтыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм. Олон нийтийн зүгээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгох нь сурагчдад хэлний мэдлэгийг бага ангиас нь олгож, дэлхийн иргэн болоход нь олон үүд хаалга нээгдэнэ хэмээн харж байв. Гэвч УИХ-ын зарим гишүүд нь эх хэлний дархлааг сулруулна гэж үзэж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын 75 гишүүний 45 хүүхэд ЕБС-д суралцдаг бол тэдний 95 хувь нь хувийн сургуульд сурдаг байна. Тодруулбал,

Орчлон сургууль-12

Шинэ Монгол сургууль-7

Улаанбаатар Элит сургууль-5

Хобби сургууль-4

Улаанбаатар Бритиш сургууль-3

Олонлон академи-3 хүүхэд тус, тус суралцдаг аж.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    Лдг

    Хоёр нүүртэнгүүд. Яг орос. Барууныг загнасан гэвч үр хүүхдүүд нь баруунд сурч амьдарлаг. Ийм балай хулгайчуудыг ард олон сонгодог нь тэр ард олны тэнэгийг харуулж бн. Дээрээс доош хүртэл дан Т1 болхоор улс яаж хөгжих үү?

  • H
    Hm

    Их хурал, засагт ажилладаг хүмүүсийх хүүхдүүдийг харьяалалын дагуу улсын сургуульд сурдаг байхыг хуульчлахгүй бол эд нар ардын хүүхдүүдийн боловсролд анхаарахгүй дээ.