Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ

Спорт
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:буудлага/hhj.jpg

Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах 54 дэх удаагийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байгаа билээ. Энэхүү тэмцээнд Монгол улсаас 15 мэргэн бууч оролцож эмэгтэйчүүдийн гар бууны 50 метрийн зайн төрөлд Төмөрчөдөрийн Баярцэцэг 530 оноо авснаар мөнгөн медаль хүртжээ.

Монголын эмэгтэй шигшээ баг 1 мөнгө 2 хүрэл медаль хүртсэнээр медалийн тоогоор 20-р байрт жагсаж байна. Тэмцээнийг Хятадын шигшээ баг 15 алтан медальтайгаар ганцаараа тэргүүлж байна.