ОЛИМП: ОУХМ Э.Даваахүү гар бууны ангилалд 25 метр зайн буудлагад өрсөлдөнө

Спорт
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-14.jpg

Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны спортын 33 дугаар олимпын наадамд Монголын баг тамирчдаас өнөөдөр ОУХМ Э.Даваахүү гар бууны ангилалд 25 метр зайн буудлагаар өрсөлдөх юм.

legacy:эрчим хүч/452635682_892758236218661_1708763852890329460_n.jpg

Э.Даваахүү 25м гар бууны төрөлд оролцоно. Тэрбээр монголын цагаар 15:00, 19:00 цагуудад өрсөлдөх юм.

Овог нэр : Энхтайваны Даваахүү

Төрсөн он, сар, өдөр: 1989.06.12

Байгууллага: “АЛДАР” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Анхны багш: МУГД Ц. Өлзийбаяр

Амжилт: Дэлхийн аваргын Мөнгө, Ази тивийн 1 Мөнгө,2 хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын Алт,мөнгө,хүрэл медальт

Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Амьдралыг илүү их утга учиртай, зорилготой болгож өгсөн.

Таны мөрөөдлийн өдөр: Нууц