“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 17.00 цагт Японы шигшээ багийн эсрэг тоглоно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/NewFolder/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-7.jpg

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” урьдчилсан шатанд оролцож буй Монгол Улсын шигшээ баг өнөөдөр 17.00 цагт, Япон улсын шигшээ багтай Уцуномия хотод тоглоно. Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар АНУ-ын иргэн, дасгалжуулагч Том Ховассе ажиллаж байгаа. Япон улсын шигшээ баг одоогоор 2025 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “С” хэсгийг ганц ч хожигдоогүй амжилттай, тэргүүлж байна.

legacy:sagsan bumbug/467711428_623244066704171_6448338884556858524_n (1).jpg

Том Ховассе дасгалжуулагч Японы шигшээ багаа удирдаж “Парис 2024” зуны 33-р олимпын их наадамд амжилттай өрсөлдсөн бөгөөд мөн 2023 оны Сагсан бөмбөгийн ДАШТ-д 5 тоглолт хийж, 3 хожил, 2 хожигдолтой 19-р байрт эрэмбэлэгдсэн юм.

Манай шигшээ байга хоёр дахь тоглолтоо энэ сарын 24-нд БНХАУ-ын шигшээ багтай Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотод UG Arena-даа тоглох юм.

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн:

legacy:sagsan bumbug/465844443_614378777590700_8552906519959440628_n-1.jpg